Dark Light
Гадаад | 2026-10-13

АНУ-Д ХҮРЭХ ПУУЖИН БА ТРАМПЫН УРИЛГА: КИМ ЖОН УН ШИНЭ МУЗЕЙГЭЭ НЭЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-ын эх газарт хүрэх хүчин чадалтай тив алгасагч балистик пуужингуудыг дэлгэсэн Батлан хамгаалахын аж үйлдвэрийн шинэ музейн нээлтэд оролцсон байна. Энэхүү үйл явдал нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Азид хийх айлчлалынхаа үеэр Ким Жон Унтай уулзаж магадгүй гэдгээ мэдэгдсэнээс ердөө ганцхан өдрийн дараа болсноороо анхаарал татаж байна. Дональд Трамп ирэх 11 дүгээр сарын дундуур Хятадад болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтад оролцох төлөвлөгөөтэй байгаа юм. 

Ким Жон Ун өнгөрсөн ням гарагт шинээр нээгдсэн "Батлан хамгаалахын хувьсгалын музей"-н нээлтэд өөрийн эхнэр Ри Сол Жү болон охин Жү Э нарын хамт оролцжээ. Тус музейд Хойд Солонгосын хөгжүүлсэн дронуудаас эхлээд "Хвасон-20" (Hwasong-20) тив алгасагч балистик пуужин хүртэлх хамгийн сүүлийн үеийн зэвсэг зэвсэглэлийг дэлгэн үзүүлсэн байна. Цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар, "Хвасон-20" пуужингийн хажууд байрлуулсан дэлхийн газрын зураг дээр тус пуужингийн тусгал нь АНУ-ын эх газраас гадна Ойрхи Дорнод, Австрали, Өмнөд Америкт хүрч чадахаар дүрслэгдсэн байжээ. Энэ нь ирээдүйд болох зэвсгийн хэлэлцээрийн өмнө АНУ-ын эсрэг стратегийн давуу тал олж авах гэсэн Хойд Солонгосын суртал ухуулгын нэг хэлбэр байж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна. 

Үүний зэрэгцээ Хойд Солонгос өнгөрсөн даваа гарагт тактикийн балистик пуужингийн туршилтыг амжилттай хийсэн юм. Энэхүү туршилт нь дотоодын зэвсгийн системийн гол эд ангийг шинэчлэн сайжруулсныг батлах зорилготой байсан бөгөөд зүүн эргийнхээ далай руу хэд хэдэн пуужин харвасныг Өмнөд Солонгосын цэргийнхэн мөн баталжээ. Энэ нь Сөүлийн хийсэн дуунаас хурдан пуужингийн туршилтын хариуд Пхеньянаас нэг сарын дотор хийж буй дөрөв дэх удаагийн пуужингийн хөөргөлт болж байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10