Dark Light
Гадаад | 2026-10-14

ЭНЭТХЭГ, ХЯТАДЫН ТАЛУУД ЛАДАКХЫН АСУУДЛААР ДАХИН СӨРГӨЛДӨВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Энэтхэг болон Хятад улсууд хилийн бүс нутгийн газар зүйн нэршлийг стандартчилах асуудлаас болж дахин дипломат маргаан өрнүүллээ. Тэр дундаа Шинэ Делигийн зүгээс Ладакх дахь маргаантай газруудыг албан ёсны газрын зурагтаа оруулсныг Бээжин эрс эсэргүүцсэн байна. 

Энэ удаагийн сөргөлдөөн Энэтхэгийн тал энэ сарын эхээр гаргасан шийдвэрийг Хятадын тал "хууль бус" гэж нэрлэснээр эхэлсэн бөгөөд Энэтхэгийн зүгээс "Үгүйсгэлээ гээд бодит үнэнийг өөрчилж чадахгүй" гэж хариу барьжээ. 

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өдөр тутмын хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Энэтхэгийн тал нэг талын шийдвэрээр хууль бусаар байгуулсан Ладакхын холбооны нутаг дэвсгэр гэгчийг Хятад улс хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй бөгөөд тэдний зарласан “'жишигчилсэн нэршил”-үүдийг эрс эсэргүүцэж байна. Энэтхэгийн энэ алхам хууль бус бөгөөд хүчингүй" гэж мэдэгдсэн байна. 

Энэтхэгийн албан ёсны газрын зурагт нэршлийг нь баталгаажуулсан Хятадын хилийн дагуух 28 газар зүйн байршил дунд Гогра болон Хот Спрингс зэрэг газрууд багтжээ. Эдгээр нь 2020 онд Хятадын арми хил даван нэвтэрч, Галваны хилийн мөргөлдөөнийг үүсгэж байсан тэрхүү түүхэн цэгүүд юм. 

Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаас үүний хариуд Ладакх бол Энэтхэг улсын салшгүй бөгөөд хуваагдашгүй газар нутаг гэдгийг дахин нотоллоо. Тэд "Хятадын талаас хичээд ч энэ тогтсон үнэнийг өөрчилж чадахгүй. Газрын зурагт эдгээр газруудыг албан ёсоор тэмдэглэсэн нь олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх, таниулах зорилготой" хэмээн байр сууриа илэрхийлжээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10