АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард баталсан Оросын эрчим хүчний орлогыг хязгаарлах зорилготой эдийн засгийн өргөн хүрээний хориг арга хэмжээ болон татваруудыг цуцлах гүйцэтгэх захирамжид гарын үсэг зурлаа.
Уг хориг нь таалал төгссөн АНУ-ын сенатор Линдси Грэмийн нэрээр нэрлэгдсэн "Линдси Грэмийн хууль" (Lindsey Graham Act) бөгөөд Ерөнхийлөгч Трампад Оросын газрын тос, байгалийн хийг томоохон хэмжээгээр худалдан авагч орнуудад 100 хүртэлх хувийн татвар ногдуулах эрхийг олгоод байсан юм. Трамп шинэ захирамждаа Грэмийн хуульд заасан хориг, хязгаарлалт, татварын заалтуудыг хэрэгжүүлэхээс татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгджээ.
Энэхүү хууль нь анх Оросын эрчим хүч, батлан хамгаалах салбар, Ерөнхийлөгч Владимир Путин болон бусад өндөр албан тушаалтнуудаас гадна Өрнөдийн хоригийг тойрч гарах зорилготой Оросын "сүүдрийн флотын" танкеруудыг онилж байсан юм.
Трамп ийнхүү хоригоосоо ухарсан нь түүний Владимир Путинтэй байгуулсан дуулиант хэлэлцээртэй холбоотой бөгөөд уг тохиролцооны дагуу АНУ хоригийн хөнгөлөлт үзүүлэх хариуд Орос улс дизель түлш экспортлох эрхтэй болж байгаа аж. Үүнээс үүдэн АНУ болон Украины харилцаа муудаж, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский үүнийг "сул дорой шийдвэр" гэж шүүмжлэн, Украины зэвсэгт хүчин Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү хийх дайралтаа дахин сэргээгээд байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад




