АНУ-ын хэвлэл мэдээллийн "Just The News" сайтад мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн байгууламжид цохилт өгөх боломжтойг баталсан ч цөмийн зэвсэг ашиглахгүй гэдгээ мэдэгджээ.
"Бүх бөмбөгний ээж"-ийг ашиглаж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны "Pickaxe Mountain" болон бусад цөмийн байгууламжуудад цохилт өгөх магадлалтайг албан ёсоор баталлаа. Гэхдээ тэрээр Newsmax сувагт өгсөн ярилцлагадаа АНУ-ын армийн зүгээс ямар ч довтолгоо хийсэн сохор зоосны ч үнэтэй цөмийн зэвсэг ашиглахгүй гэдгийг онцолсон байна.
Энэхүү мэдэгдлийн өмнөхөн Пентагон Ираны эсрэг "Бүх бөмбөгний ээж" (MOAB) гэгддэг GBU-43/B агаарын аварга бөмбөгийг ашиглахаар төлөвлөж байна гэсэн мэдээлэл цацагдаад байсан юм. Трамп энэ талаар тайлбарлахдаа "Энэ бол цөмийн зэвсэг биш, зүгээр л маш том хэмжээний ердийн бөмбөг. Яг л жижигхэн цөмийн бөмбөг шиг хүчтэй боловч цөмийнх биш" хэмээжээ.
"Бүх бөмбөгний ээж" гэж юу вэ?
-
Жин: Ойролцоогоор 9,800 орчим кг (21,600 фунт) жинтэй бөгөөд АНУ-ын зэвсэглэл дэх хамгийн том цөмийн бус бөмбөг юм.
-
Түүх: Анх 2017 оны 4 дүгээр сард Афганистан дахь Исламын улс (IS) бүлэглэлийн далд туннелийн системийг устгахад ашиглаж байжээ.
-
Тээвэрлэлт: Хэтэрхий хүнд учраас ердийн бөмбөгдөгч онгоцоор биш, Lockheed C-130 Hercules тээврийн онгоцоор тээвэрлэж байн дээр аваачдаг аж.
ТАТАР МАЙДАР






Гадаад




