АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хийж буй цохилтууд дэлхийн дизель түлшний зах зээлд, тэр дундаа АНУ-д ноцтой хохирол учруулж байна гэж мэдэгджээ.
Тэрбээр энэ тухайгаа Truth Social нийгмийн сүлжээнд нийтэлсэн байна.
Трамп “Зеленский ОХУ-ын дизель түлш үйлдвэрлэдэг газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилж байгаа бөгөөд эдгээр халдлага дэлхийн дизель түлшний зах зээлд, тэр дундаа АНУ-ын зах зээлд ноцтой хохирол учруулж байгааг мэдэж байгаа” гэж бичжээ.
Түүний үзэж буйгаар, эдгээр халдлага фермерүүд болон төрөл бүрийн бизнес эрхлэгчдэд хохирол учруулж байгаа аж. Трамп мөн “Зеленскийд энэ нь огт хамаагүй” хэмээн мэдэгдсэн байна.
Түүнчлэн Украины нутаг дэвсгэрийн ихэнх хэсгийг алдсан бөгөөд улс орон нь сүйрэлд орсон гэж Трамп мэдэгджээ.
Тэрбээр “Зеленскийн улс сүйрэлд орж, газар нутгийнхаа ихэнх хэсгийг алдсан. Эрэгтэй хүн ам нь цөөрч, хүмүүс шархадсан эсвэл амиа алдсан. Би энэ дайныг дуусгахыг хүсэж байна” гэж онцолсон байна.





Гадаад




