Dark Light
Гадаад | 2026-10-19

ХҮҮХДҮҮДИЙГ ХОРДУУЛСАН ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРАЛД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООВ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

БНХАУ-ын Тяньшуй хотын цэцэрлэгийн захирал хүүхдүүдийг хар тугалгаар хордуулсан хэрэгт холбогдож, бүх насаараа нь хорих ял сонсжээ.

Уг хэрэгт холбогдсон бусад хүмүүст ч ял оноосон байна. Цэцэрлэгийн гүйцэтгэх захирал 15 жилийн хорих ял авч, 300 мянган юань буюу 44,900 ам.долларын торгууль төлөхөөр болжээ. Мөн тус байгууллагын дөрвөн ажилтанд 6-8 жилийн хорих ял оноосон байна.

Шүүхээс тэднийг онц хүндрүүлэх нөхцөлтэйгөөр хортой, аюултай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулсан гэм буруутайд тооцжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар цэцэрлэгийн удирдлага гал тогооны ажилтнууддаа зураг зурахад ашигладаг будаг худалдан авахыг даалгасан нь тогтоогдсон байна. Уг будгийг гурилтай хольж, гурван өнгийн хурма жимстэй кекс болон хиамтай эрдэнэ шишийн ороомог бэлтгэхэд ашиглажээ. Ингэснээр хоолыг илүү өнгөлөг, хүүхдүүдэд сонирхолтой харагдуулахыг зорьсон аж.

2024 оны тавдугаар сараас эхлэн эдгээр хоолыг цэцэрлэгийн хүүхдүүд болон ажилтнуудад сард дунджаар зургаан удаа өгдөг байжээ.

Лабораторийн шинжилгээгээр будгаар бэлтгэсэн хүнсний бүтээгдэхүүн дэх хар тугалгын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 2,680 дахин их байсныг тогтоосон байна.

Үүний улмаас цэцэрлэгийн 28 ажилтан болон нийт 251 хүүхдийн 247-гийнх нь цусан дахь хар тугалгын хэмжээ хэвийн хэмжээнээс хэтэрсэн нь шинжилгээгээр илэрчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10