Dark Light
Гадаад | 2026-10-20

ОХУ БОЛОН БНХАУ НАРИЙН ЦАРИГ БҮХИЙ ХОЁР ДАХЬ ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛӨӨ АЛБАН ЁСООР БАТАЛЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

ОХУ-ын Төрийн Думын Олон улсын хэргийн хороо 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр БНХАУ-ын Засгийн газартай байгуулсан Өвөрбайгаль– Манжуур чиглэлийн үндсэн хоёр дахь нарийн царигтай (1,435 мм) төмөр замыг хамтран барих тухай хоёр талын хэлэлцээрийг соёрхон баталлаа. Тус хэлэлцээрт анх 2026 оны 5 дугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Бээжинд хийсэн албан ёсны айлчлалын үеэр гарын үсэг зурсан юм. Төслийн барилгын ажил ойрын хугацаанд эхэлж, шинэ шугам 2027 он гэхэд ашиглалтад орох төлөвтэй байна. 

Шинэ төслийн техникийн шийдэл ба хүлээгдэж буй үр дүн:

Одоогийн байдлаар Хятадаас ирж буй ачааны галт тэрэгнүүд ОХУ-ын Өвөрбайгалийн өртөө хүртэл ганцхан эгнээтэй нарийн царигийн замаар явдаг бөгөөд тэндээс чингэлэг болон ачааг Оросын өргөн царигтай (1,520 мм) вагонууд руу шилжүүлэн ачдаг байна. Энэхүү ганц шугам нь ачаалал ихсэх үед боомтын гацааг үүсгэдэг гол шалтгаан болж байв.

Тэгвэл Хятадын төмөр замын сүлжээтэй бүрэн нийцэх хоёр дахь нарийн царигийн (1,435 мм) замыг зэрэгцүүлэн тавьснаар ачаатай болон хоосон галт тэрэгнүүд нэгэн зэрэг, харилцан саадгүй зөрөх боломж бүрдэж байгаа юм. Төслийн үр дүнд: 

  • 2030 он гэхэд Өвөрбайгалийн хилийн боомтын жилийн нэвтрүүлэх хүчин чадал 11 сая тонноор нэмэгдэнэ.

  • Хилийн боомтоор өдөрт дунджаар 50 хос (нийт 100 ширхэг) ачааны галт тэрэг солилцох техникийн боломж бүрдэнэ. 

Энэ нь хоёр улсын анхны нарийн царигийн холболт биш:

Орос, Хятад хоёр улс өмнө нь Амар мөрөн дээгүүр тавьсан Орос–Хятадын төмөр замын гүүрэн гарцыг өргөн болон нарийн хос царигтайгаар барьж байсан түүхтэй. Уг төсөл нь Оросын Нижнеленинское болон Хятадын Тунцзян (Tongjiang) боомтуудыг холбодог бөгөөд анх 2008 онд гэрээг нь байгуулж, 2014 онд барилгын ажлыг эхлүүлэн, улмаар 2022 онд албан ёсоор ашиглалтад оруулж байжээ. 

Олон улсын геополитикийн нөлөө:

Улаан тэнгис болон Персийн булан дахь усан замын тээврийн тогтворгүй байдлаас шалтгаалан Хятад-Европыг холбосон хуурай газрын тээврийн эрэлт сүүлийн үед 40 хувиар өссөн байна. Түүнчлэн Орос-Украины дайнаас үүдэлтэй барууны хориг арга хэмжээний улмаас ОХУ өөрийн түүхий эдийн (ялангуяа нүүрс, эрчим хүчний) экспортоо Азийн зах зээл, тэр дундаа БНХАУ руу чиглүүлэх стратеги баримталж буй тул ийнхүү хилийн боомтуудын нэвтрүүлэх чадварыг нарийн царигаар идэвхтэй тэлж байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10