Dark Light
Гадаад | 2026-10-21

ХУЛГАНЫ ТАРХИЙГ ЭСИЙН ТҮВШИНД ХЯНАДАГ МИКРОСКОП БҮТЭЭЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Хятадын эрдэмтэд хулганыг байгалийн орчинд ойр нөхцөлд хөдөлж байх үед тархины нейроны үйл ажиллагааг нэг эсийн түвшинд бүртгэх боломжтой утасгүй микроскоп бүтээжээ. “Airscope” нэртэй уг төхөөрөмжийг Цинхуа их сургуулийн профессор Дай Цюньхайгаар ахлуулсан баг бусад судлаачидтай хамтран зохион бүтээсэн байна. Уг төхөөрөмж ердөө нэг грамм жинтэй ажээ.

Инженерүүд нэгдсэн загвар, системийн оновчлолын тусламжтайгаар хоёр мегапикселийн мэдрэгчийг нэг грамм жинтэй төхөөрөмжийн их биед багтааж чадсан байна. Төхөөрөмж нь мэдээллийг дотроо шахаж боловсруулан, мегапикселийн нягтаршилтай дүрсийг утасгүй сүлжээгээр дамжуулдаг. Ингэснээр зургаан миллиметрийн дүрслэлийн талбайд 4–6 микрометрийн нарийвчлалтай зураг авах боломж бүрджээ.

Төхөөрөмжийг байгалийн орчинд ойр нөхцөлд туршихын тулд биологичид хулгануудыг ердийн торноос гаргаж, нуугдах байр, налуу зам болон модон байшин бүхий таван метр квадрат талбайтай том хашаанд байрлуулсан байна.

Энэ нөхцөлд хулганууд торонд байх үеийнхээсээ хоёр дахин хурдан хөдөлж, газар ухах, авирах, бусадтай харилцах зэрэг нийт 16 төрлийн нарийн төвөгтэй зан үйл үзүүлжээ.

Цаашид уг төхөөрөмжийг дархлаа судлал болон хавдар судлалын салбарын хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлэхээр төлөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10