Dark Light
Гадаад | 2026-10-21

ТРАМПЫН ТУСГАЙ ЭЛЧ СТИВ ВИТКОФФ В.ПУТИНТЭЙ УУЛЗАХААР САНКТ-ПЕТЕРБУРГТ ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | The Associated Press

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Виткофф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй дайныг зогсоох хэлэлцээ хийхээр Санкт-Петербург хотноо хүрэлцэн ирлээ.

Оросын РБК сувгийн мэдээлж буйгаар, Трампын элчийг Пулково нисэх онгоцны буудалд Путины олон улсын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа эрхэлсэн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев угтан авсан байна. Тэд тэндээсээ шууд Санкт-Петербург хотын захд орших Константиновскийн ордон руу хамт хүлэг жолоо залав.

Уулзалтын гол сэдэв: Орос-Украины мөргөлдөөн

Путины туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, өнөөдрийн уулзалтын хамгийн гол хэсэг нь Орос, Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх тухай асуудал байх болно гэдгийг албан ёсоор баталлаа. Тэрээр "Украины мөргөлдөөний тухай хэлэлцээ бол мэдээж хэрэг өнөөдрийн уулзалтын гол хэсэг мөн. Үүнийг бэлтгэхийн тулд хэд хэдэн өдөр зарцуулсан бөгөөд бидний хувьд ямар нэгэн нууц зүйл байхгүй" хэмээн онцлов.

Уг уулзалтад Оросын талаас Кирилл Дмитриев мөн байлцах аж. Харин Трампын өөр нэгэн гол элч бөгөөд хүргэн болох Жаред Кушнер ханиад хүрсний улмаас Орос руу ирж чадаагүй болохыг Ушаков нэмж дурдсан байна.

Ослогийн уулзалтын үргэлжлэл ба Цагаан ордны шахалт

Санкт-Петербургт болох энэхүү уулзалт нь ердөө нэг өдрийн өмнө буюу 10 дугаар сарын 20-ны мягмар гарагт Норвегийн нийслэл Осло хотод болсон өндөр хэмжээний нууц хэлэлцээний шууд үргэлжлэл юм. Ослод Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский, Норвегийн Ерөнхий сайд Ионас Гар Стёре, Финландын Ерөнхийлөгч Александр Стубб болон АНУ-ын төлөөлөгч Стив Виткофф нар уулзсан бөгөөд Жаред Кушнер гэрээсээ цахимаар нэгдсэн байдаг.

"Axios" агентлагийн мэдээлснээр, Ослод болсон уулзалтын үеэр АНУ-ын тал (Жаред Кушнер) Украиныг Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү хийж буй пуужин болон дроны цохилтоо бүрэн зогсоохыг хатуу шаардсан байна. Трампын засаг захиргаа Украиныг энэхүү цохилтоо зогсоовол Оросын зүгээс Украины эрчим хүчний дэд бүтцийг бөмбөгдөхийг зогсоох, тагнуулын мэдээллийг сэргээх зэрэг тохиролцоонд хүрэхээр ийнхүү Москва руу элчээ илгээн зуучилж эхэлжээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10