ОХУ болон БНХАУ Ангараг гарагийг судлах хамтарсан экспедицийн хүрээнд ашиглах тоног төхөөрөмж, техник хэрэгсэл боловсруулахаар болжээ.
Тэрбээр “Бид Сарыг судлах хамтарсан “Чанъэ-7” номлолтой. Одоо Ангараг гарагийг судлах хамтарсан номлолоо эхлүүлж байна” гэжээ.
“Роскосмос” 2025 оны тавдугаар сард Хятадтай Саран дээр цахилгаан станц байгуулах чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан юм. Уг станцыг 2036 он гэхэд байгуулахаар төлөвлөж буй Олон улсын Сарны станц төслийн хүрээнд ажиллуулахаар төлөвлөжээ.
Тус станцад сансрын төрөл бүрийн судалгаа хийхээс гадна ирээдүйд хүн Саран дээр амьдрах боломжийг судлах аж. Мөн хүний оролцоогүйгээр удаан хугацаанд ажиллах станцын ашиглалтыг хангах технологиудыг туршихаар төлөвлөж байна.
“Роскосмос”-ын мэдээлснээр, Орос, Хятадын Сарны станц байгуулах төсөлд олон улсын хоёр байгууллагыг оролцуулан нийт 16 улс нэгдээд байгаа аж.

)





Гадаад



