Dark Light
Гадаад | 2026-10-23

ФИНЛАНД УЛС УКРАИНД 300 САЯ ЕВРОГИЙН ЦЭРГИЙН БОЛОН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | aa.com.tr

Финланд улсын Ерөнхий сайд Петтери Орпо Киев хотноо айлчлах үеэр талууд хамтын ажиллагааг өргөжүүлэх, Украинд дэмжлэг үзүүлэх нийт 300 сая еврогийн (орчимд 336 сая ам.доллар) өртөг бүхий долоон чухал баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү шийдвэрийг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр албан ёсоор мэдэгдсэн байна. 

Шинэ гэрээний хүрээнд хоёр улс батлан хамгаалах, дрон үйлдвэрлэл, хиймэл дагуулын холбоо, төмөр замын тээвэр болон эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар тохиролцжээ. 

Сансар огторгуй, дрон болон зэвсгийн үйлдвэрлэл:

Энэхүү багцын үлэмж хэсэг буюу 200 сая еврог дроны хамтын ажиллагаанд зориулахаар тусгасан байна. Мөн Украины зүгээс батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэх, сайжруулах  үүднээс Финландын хиймэл дагуулын боломжуудыг илүү идэвхтэй ашиглахаар болсон бөгөөд энэ чиглэлд алдарт "Nokia" болон "ICEYE" компаниуд хамтран ажиллахаар болжээ. Түүнчлэн Европын SAFE хөтөлбөрийн хүрээнд зэвсэг хамтран үйлдвэрлэх асуудлыг хэлэлцсэн байна. 

Эрчим хүч ба ложистикийн дэмжлэг:

Оросын дайралтад байнга өртөж буй Украины эрчим хүчний дэд бүтцийг хамгаалах, санхүүжилт олгох болон эрчим хүчний тоног төхөөрөмж нийлүүлэхэд Финланд улс бэлэн байгаагаа илэрхийлэв. Ложистикийн салбарт хийгдсэн нэгэн томоохон практик алхам бол Финландын талаас Украинд 10 ширхэг галт тэрэгний зүтгүүр шилжүүлэн өгөхөөр баталгаажуулсан явдал байлаа.

Ерөнхийлөгч Зеленский Финландын Засгийн газарт тууштай дэмжлэг үзүүлж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж байгаад талархал илэрхийлээд, энэхүү тусламж нь өвлийн бэлтгэл болон батлан хамгаалах чадварт чухал нөлөөтэйг тэмдэглэсэн байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10