Dark Light
Гадаад | 2026-10-24

ФИЛИППИНД ЦЭРГИЙН ХОЁР ОНГОЦ АГААРТ МӨРГӨЛДӨЖ, ДӨРВӨН НИСГЭГЧ АМЬ ҮРЭГДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Филиппин улсын нийслэл Манила хотоос урд зүгт байрлах Фернандо агаарын баазад ердийн сургуулилтын нислэг үйлдэж байсан цэргийн сургалтын хоёр онгоц агаарт мөргөлдсөн ноцтой осол гарлаа. Уг ослын улмаас онгоцнуудад байсан нийт дөрвөн цэргийн нисгэгч бүгд амь үрэгдсэн байна

Осол 2026 оны 10 дугаар сарын 23-ны баасан гарагийн үдээс хойш 15:51 цагт гарчээ сургуулилтад ашиглагдаж байсан SF-260 загварын нэг сэнстэй хоёр онгоц агаарт мөргөлдсөн байна. филиппиний агаарын цэргийн хүчний албан ёсны төлөөлөгч хурандаа Алвин Капингуины мэдээлснээр хоёр онгоц хоёулаа агаарын баазын цэргийн бүс дотор унасан бөгөөд нисгэгчдээс гадна өөр хүн бэртэж гэмтээгүй амь үрэгдээгүй гэлээ.

Филиппиний зэвсэгт хүчнээс мөргөлдөөн болсон шалтгааныг тогтоохоор албан ёсны мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд шалгалтын ажил дуустал SF-260 загварын бүх онгоцны нислэгийг түр хугацаагаар зогсоолоо. Мөн амь үрэгдсэн нисгэгчдийн гэр бүлд тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү SF-260 загварын сургалтын онгоц урьд нь хэд хэдэн удаа осолдож байсан бөгөөд хамгийн сүүлд энэ оны 5 дугаар сард Филиппиний хойд хэсгийн уулархаг бүсэд осолдож хоёр нисгэгч амь үрэгдэж байжээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10