Dark Light
Гадаад | 2026-10-24

БОЛИВИЙН БАГШ НАР ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХЭЭР АЖИЛ ХАЯЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Боливи улсад зуу зуун багш нар цалингаа нэмэгдүүлэх болон салбарын санхүүжилтийг сайжруулахыг шаардан улс орон даяар ажил хаялт зарлалаа. Багш нарын үйлдвэрчний эвлэлээс Засгийн газрын зүгээс санал болгож буй боловсролын шинэчлэл нь сургуулиудыг хувьчлах эрсдэлийг дагуулж болзошгүй хэмээн анхааруулж байна.

Жагсаалд оролцогчид боловсролын салбарт олгох төсвийг нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа бөгөөд одоогоор Засгийн газраас албан ёсны хариу өгөөгүй байна. Al Jazeera агентлагийн мэдээлснээр уг ажил хаялт нь тус улсын боловсролын салбарын үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр саатуулаад байна.

Багш нар засгийн газраас хэрэгжүүлж буй зарим бодлогыг эсэргүүцэж байгаа бөгөөд үүний дотор боловсролын салбарын зарим чиг үүрэг хариуцлагыг орон нутгийн засаг захиргаанд шилжүүлэх тухай санал багтаж байна. Ла паз хотод багш нар уриа лоозон барин жагсаал зохион байгуулж засгийн газарт шаардлагаа хүргүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10