Хятадын эрх баригч Коммунист нам Даваа гарагт Пекин хотноо тавдугаар бүгд хурлаа эхлүүлсэн бөгөөд уг хурлаар "намын өөрийгөө засах, бүрэн дүүрэн бөгөөд хатуу чанд хяналтыг тууштай урагшлуулах" тухай томоохон асуудлуудыг хэлэлцэхийг зорьж байна хэмээн тус улсын төв телевиз CCTV мэдээллээ.
Энэхүү бүгд хурал нь намын Төв хорооны хамгийн өндөр зэрэглэлийн албан тушаалтнууд оролцдог, хаалттай хаалганы цаадах нууц зөвлөгөөн бөгөөд Пүрэв гараг хүртэл үргэлжлэх юм.
Шинжээчдийн үзэж байгаагаар, энэхүү бүгд хурал нь Хятадын Коммунист намын 2027 онд болох удирдлагын бүтцийн өөрчлөлтийн (сэлгээний) өмнөх хамгийн сүүлчийн томоохон цугларалт байх магадлалтай бөгөөд БНХАУ-ын Дарга Ши Жиньпинд өөрийн эрх мэдлийг улам бэхжүүлж, үзэл суртлын нэгдмэл байдлыг тулгах томоохон боломжийг олгож байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад


