Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани ослын үед суудлын түшлэг түгжигдсэн байрлалдаа тогтохгүй байх эрсдэлтэй холбоотойгоор АНУ-ын зах зээлээс 228,367 автомашинаа эргүүлэн татахаар болжээ.
Эргүүлэн татах шийдвэрт 2022-2026 онд үйлдвэрлэсэн зарим “Toyota Sienna Hybrid” загварын автомашин хамрагдаж байгаа аж. Тодорхой төрлийн урд талын мөргөлдөөний үед цохилтын хүчний нөлөөгөөр суудлын түшлэг бэхэлгээнээсээ мултрах эрсдэлтэй байна. Энэ нь зорчигчдыг хамгаалах чадварыг бууруулж, гэмтэл авах магадлалыг нэмэгдүүлж болзошгүй гэж үзжээ.
Автомашины тоноглол, хувилбараас хамааран албан ёсны дилерүүд программ хангамжийг шинэчлэх эсвэл суудлын түшлэгийг шинээр солих засварыг үнэ төлбөргүй хийхээр болжээ.







Гадаад




