Dark Light
Гадаад | 2026-10-28

ДОНАЛЬД ТРАМП: "ХЭРЭВ ШУДАРГА СОНГУУЛЬ БОЛБОЛ БИ ЗАВСРЫН СОНГУУЛИЙН ДҮНГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ"

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | WBOY 12News

АНУ-ын Конгрессын завсрын сонгууль болоход хэдхэн хоног үлдээд буй энэ үед Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн үр дүнг зөвхөн тодорхой нөхцөл байдалд хүлээн зөвшөөрнө гэдгээ мэдэгдэж, үр дүнг эсэргүүцэх боломжийг нээлттэй үлдээлээ. 

Тэрээр аравдугаар сарын 27-ны өдөр Техас муж руу сонгуулийн сурталчилгаандаа оролцохоор явах замдаа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Хэрэв шударга, үнэн зөв сонгууль болбол би үр дүнг хүлээн зөвшөөрнө" гэж хариулсан байна. Шүүмжлэгчид түүний энэхүү мэдэгдлийг сонгуулийн үр дүнг эсэргүүцэх эсвэл ерөнхийлөгчийн онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлэх суурийг бэлдэж байна хэмээн түгшиж байгаа юм. 

Сонгуулийн бэлтгэл ба Бүгд найрамдах намын түгшүүр

Трамп 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр "хэрэв би ялбал" үр дүнг зөвшөөрнө гэж байсан бол 2024 онд сонгуулийг "шударга, хууль ёсны" болсон тохиолдолд зөвшөөрнө гэж мэдэгдэж байсан түүхтэй. Түүний засаг захиргаа сонгуулийн луйврын тухай мэдээлэл өгсөн хүнд 1 сая ам.долларын шагнал амлаад байгаа бөгөөд сүүлийн үед АНУ-ын иргэн бус хүмүүс санал өгөх асуудалд гол анхаарлаа хандуулж, шүүхэд гомдол гаргаад байна. 

Энэ удаагийн дунд хугацааны сонгууль нь эрх баригч Бүгд найрамдах намын хувьд томоохон сорилт болж байна. Ирантай үүссэн зэвсэгт мөргөлдөөний улмаас шатахууны үе өсөж, инфляци хөөрсөн нь сонгуулийн гол сэдэв болоод байгаа юм. Бүгд найрамдахчууд Ардчилсан намын "цэнхэр давалгаа" буюу үнэмлэхүй ялалтаас эмээж байгаа бөгөөд 30 гаруй жилийн турш Бүгд найрамдах намын түшиц газар байсаар ирсэн Техас мужид хүртэл Сенатын суудлын төлөөх өрсөлдөөн маш ширүүн байна. 

Хоёр намын хамтын ажиллагааны боломж

Хэрэв Бүгд найрамдах нам Төлөөлөгчдийн танхим болон Сенатад олонхын суудлаа алдвал улс төрийн нөхцөл байдал хэрхэх талаар асуухад Трамп хоёр намын хамтын ажиллагааг үгүйсгээгүй юм. Тэрээр "Ерөнхийлөгчид хориг тавих хүчтэй эрх мэдэл бий" гэдгийг тодотгоод, "Бид ямар нэгэн арга зам олох болно. Өмнөх олон ерөнхийлөгч нарын үед ч ийм зүйл тохиолдож байсан, эцэст нь тохиролцоонд хүрч ажилладаг" хэмээн мэдэгджээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08