Dark Light
Гадаад | 2026-10-29

ТРАМП ПУТИН, ЗЕЛЕНСКИЙ НАРТАЙ УУЛЗАХАА МЭДЭГДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нартай ойрын хугацаанд уулзалт зохион байгуулна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр Техас мужаас буцаж ирэхдээ Вашингтоны ойролцоох Эндрюс цэргийн баазад сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ Орос, Украины асуудлаар томоохон ахиц гарч байгааг мэдэгдсэн байна.

Трамп “Бид Орос, Украины асуудлаар томоохон ахиц гаргаж байна гэж бодож байна. Удахгүй уулзалт зохион байгуулагдана. Миний бодлоор ахиц дэвшил их байна” гэжээ.

Уулзалтад хэн оролцохыг тодруулахад тэрбээр “Ерөнхийлөгч Путин болон Ерөнхийлөгч Зеленскийтэй” хэмээн хариулсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08