Dark Light
Гадаад | 2026-10-29

ХОЁР ГАЛТ ТЭРЭГ МӨРГӨЛДӨХӨД ХҮРГЭСЭН "ТАЙЛБАРЛАХ АРГАГҮЙ" ШИЙДВЭР

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Бид өмнө нь Испани улсын Толедо хотын ойролцоо хоёр хурдан галт тэрэг мөргөлдөж, хамгийн багадаа 68 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн бэртэж гэмтсэн ноцтой осол 10 дугаар сарын 28-ны өдөр гарсан тухай мөн иргэд Тээврийн сайд Оскар Пуэнтег огцрохыг шаардсан тухай мэдээлсэн билээ.

Тэгвэл Испанийн Тээврийн сайд Оскар Пуэнте хамгийн багадаа 68 хүний аминд хүрсэн төмөр замын ноцтой ослын шалтгааныг хяналтын төвийн "тайлбарлах аргагүй" буруу шийдвэрээс болсон хэмээн буруутгалаа. Нийслэл Мадридаас баруун өмнөд зүгийн Севиль хотыг чиглэн явж байсан хоёр галт тэрэгний арынх нь цагт 200 километрийн хурдтайгаар зогсож байсан галт тэргийг очиж мөргөсөн байна.

Сайд Пуэнтегийн тайлбарласнаар, төмөр замын 63 километр үргэлжлэх хэсгийн аюулгүй байдлын систем компьютерийн саатлын улмаас ажиллагаагүй болсон байна. Уг холбооны тасалдлаас үүдэн хөдөлгөөн автоматаар зогсох горимд шилжсэн байжээ. Гэвч хяналтын төвийнхөн "зогс" гэсэн дохио идэвхтэй хэвээр байхад Ренфэ (Renfe) компанийн галт тэргийг үргэлжлүүлэн хөдлөх буруу тушаал өгсөн байна. Тэрээр, систем сэргээгүй байхад хөдөлгөөнийг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан хяналтын төвийн үйлдэл нь бидний зүгээс харахад огт тайлбарлах аргагүй алдаа юм гэж мэдэгдэв. Испанийн Ерөнхий сайд Педро Санчес улс даяар гурван өдрийн гашуудал зарлаад байна. 

Кастилья-Ла Манча мужийн хөдөө хэсэгт орших ослын газарт галт тэрэгний дор хаяж гурван вагон далан руу өнхөрч, төмөр хийцүүд тал тал тийш шидэгдсэн байдалтай байна. Осол болох үед Ирио (Iryo) компанийн галт тэргэнд нярай хүүхдийг оролцуулаад 147 зорчигч, харин Ренфэ компанийн галт тэргэнд 397 зорчигч зорчиж байсан бөгөөд өглөөний 09:00 цагийн орчимд мөргөлдөөн болжээ. Энэхүү гамшиг нь 2013 онд Испанид 80 хүний аминд хүрсэн ослоос хойшхи Европын хамгийн том төмөр замын осол болж байгаа бөгөөд яг энэ шугам дээр өнгөрсөн нэгдүгээр сард мөн ийм хурдны галт тэрэгнүүд мөргөлдөж 46 хүн амиа алдаж байсан юм. Ренфэ компани Мадрид-Андалуси чиглэлийн хурдан галт тэрэгний тасалбар борлуулалтаа 12 дугаар сарын 13-ныг хүртэл бүрэн зогсоосон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08