Dark Light
Гадаад | 2026-10-29

КРЕМЛЬ: ЭНХИЙН ХЭЛЭЛЦЭЭ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС ХОЙШ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Роман Наумов / URA.ru / Global Look Press

Тов нь тулааны талбарын нөхцөл байдал болон "Ерөнхий төлөв байдал"-аас хамаарна

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков Орос-Украины мөргөлдөөнийг эцэслэх АНУ, Орос болон Украины хэлэлцээ 11 дүгээр сарын 4-нөөс хойш Абу-Даби хотод болно гэж мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.

Ушаков тодорхой товыг хэлсэнгүй. Түүний хэлснээр хэлэлцээ болох өдөр нь "тэр дундаа тулааны талбарын нөхцөл байдал болон ерөнхий төлөв байдлаас" хамаарах аж.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах хэлэлцээнд Оросыг төлөөлөн оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүн одоогоор эцэслэн бүрдээгүй байгаа ч "голлох цөм нь бэлэн байгаа"-г мэдээллээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский 10 дугаар сарын 28-ны өглөө нийтлэгдсэн "The Sun" сонинд өгсөн ярилцлагадаа хэлэлцээ 11 дүгээр сарын 10-нд болж магадгүйг тэмдэглэжээ. Тэрээр "Одоо хүмүүсийн маш их ярьж буй Ойрх Дорнодын хурцадмал үйл явцууд үүнд саад болохгүй гэж бид маш их найдаж байна" гэж хэлсэн байна.

АНУ-д 11 дүгээр сарын 4-ний өдөр Конгрессын завсрын сонгууль болох юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08