Dark Light
Гадаад | 2026-11-02

КРЕМЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ: ПУТИН ЗЕЛЕНСКИЙТЭЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХЭД БЭЛЭН, УТАСДВАЛ ХАРИУЛНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | uawire

ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдэхдээ, “Хэрэв Зеленский залгавал Путин хариулах болно” гэжээ. Тэрээр нэмж хэлэхдээ, хэрэв Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Путинтай биечлэн ярилцахыг хүсэж байвал Москвад хүрэлцэн ирж болно гэсэн байна. 

Ушаковын хэлснээр, Владимир Путин хэлэлцээ хийхээс хэзээ ч татгалзаж байгаагүй бөгөөд Украины Ерөнхийлөгчийн дуудлагад хариу өгөхөд бэлэн байна. "Зеленский янз бүрийн сувгаар дохио илгээж байгаа. Хэрэв тэр үнэхээр ярихыг хүсэж байвал ирэг" гэж тэрээр тэмдэглэжээ. 

Үүний зэрэгцээ Украины Гадаад хэргийн дэд сайд Андрей Сибига мэдэгдэхдээ, Украины тал Путинтай уулзаж, хамгийн хүнд хэцүү асуудлууд, тухайлбал газар нутгийн маргааныг ч хэлэлцэхэд бэлэн байна гэв. Хоёр удирдагчийн уулзалт хэлэлцээнд шинэ агуулга өгч чадна гэж тэрээр үзэж байна. 

Ерөнхийлөгч Володимир Зеленский Абу-Даби хотод Украин, АНУ, Оросын талууд оролцсон гурван талт уулзалтыг АНУ, Хятад, Оросын уулзалтаас өмнө зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Харин Оросын талын төлөөлөгч Ушаков хэлэхдээ, Орос, АНУ, Украины хоорондох гурван талт хэлэлцээ хамгийн эртдээ 11 дүгээр сарын 4-нөөс нааш болох боломжгүй бөгөөд товыг фронтын шугам дахь нөхцөл байдлыг харгалзан үзэж тогтооно гэжээ. 

Сүүлийн үеийн дипломат харилцааны тухайд, 10 дугаар сарын 27-нд Финландын Ерөнхийлөгч Александр Стубб, Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стёре нар Оросын удирдагчтай утсаар ярьж, Украины дайны асуудлыг хэлэлцжээ. Путин хамгийн сүүлд 2025 оны 7 дугаар сард Европын Холбооны удирдагч болох Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой шууд ярилцсан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08