Dark Light
Гадаад | 2026-11-02

БНХАУ САР ЛУУ ХҮН ИЛГЭЭНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
Хятад улс 2030 он гэхэд анхны сансрын нисгэгчдээ саран дээр буулгахаар төлөвлөж байна.

Албаны төлөөлөгч Ван Сяны мэдээлснээр, хоёр ширхэг "Лунжэн-10" зөөгч пуужингаар "Ланьюэ" буух модуль болон "Мэнжэ" хүнтэй сансрын хөлгийг сарны тойрог замд тус тус хөөргөх юм. Үүний дараа төхөөрөмжүүд тойрог замд холбогдож, сансрын нисгэгчид буух модуль руу шилжин орох ажээ.

Уг баг гурван хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тэдний хоёр нь сарны гадаргуу дээр бууж, шинжлэх ухааны судалгаа хийсний дараа сансрын хөлөгтөө эргэн нийлж, Дэлхий рүү буцах юм байна.

Хүнтэй нислэг үйлдэж саран дээр газардахаас өмнө Хятад улс сарны тойрог замд технологийн туршилт хийх зорилгоор гурван удаагийн нисгэгчгүй туршилтын нислэг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Дээрх бүх хөөргөлтийг Хайнань арлын Вэньчан сансрын буудлаас хийхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08