Dark Light
Гадаад | 2026-11-02

ОРОСЫН ТЭРБУМТАНУУД 28 ТЭРБУМ ДОЛЛАР АЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
Оросын хамгийн баян бизнесмэнүүдийн нийт хөрөнгө энэ оны эхнээс хойш 28 тэрбум гаруй ам.доллараар буурчээ.
 
Оросын тэрбумтнуудын дунд хөрөнгө нь хамгийн их буурсан хүн нь Норникель компанийн ерөнхийлөгч Владимир Потанин юм. Түүний хөрөнгө оны эхнээс хойш 8.1 тэрбум доллараар буурч 21.6 тэрбум доллар болжээ.
 
Хоёрдугаарт Onexim компанийн эзэн Михаил Прохоров оржээ. Түүний хөрөнгө 4.86 тэрбум доллараар буурч 10.8 тэрбум доллар болжээ. Эхний гурван байрт Михаил Фридман багтаж, түүний хөрөнгө 3.8 тэрбум доллараар буурч 10.4 тэрбум доллар болжээ.
 
Дөрөвдүгээрт Сибирийн нүүрсний эрчим хүчний компани (SUEK)-ийг үүсгэн байгуулагч Андрей Мельниченко оржээ. Түүний хөрөнгө 2.8 тэрбум доллараар буурч 17.4 тэрбум доллар болжээ.
 
Жагсаалтын тав, зургаадугаар байрт Telegram-ийн хамтран үүсгэн байгуулагч Павел Дуров, ЛУКОЙЛ-ийн хамтран эзэмшигч, дэд ерөнхийлөгч асан Леонид Федун нар багтжээ. Дуровын хөрөнгө 2.61 тэрбум доллароор буурч 12.1 тэрбум доллар болсон бол Федуны хөрөнгө 1.96 тэрбум доллароор буурч 8.63 тэрбум доллар болжээ.
 
Дараагийн эгнээнд НЛМК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Владимир Лисин оржээ. Түүний хөрөнгө 1.75 тэрбум доллароор буурч 21.2 тэрбум доллар болжээ.
 
Наймдугаарт НОВАТЕК-ийн хамтран эзэмшигч Леонид Михельсон оржээ. Түүний хөрөнгө 1.14 тэрбум доллароор буурч 23.8 тэрбум доллар болжээ.
 
Есдүгээр байрт USM Holding-ийг үүсгэн байгуулагч Алишер Усманов оржээ. Түүний хөрөнгө 914 сая доллароор буурч 17.3 тэрбум доллар болжээ.
 
Эхний аравт Северсталь компанийн эзэн Алексей Мордашов багтжээ. Түүний хөрөнгө 515 сая доллароор буурч 27.8 тэрбум доллар болжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08