Dark Light
Гадаад | 2026-11-02

ХЯТАД УЛС ОЙРХИ ДОРНОД БОЛОН АФРИК РУУ ТУСГАЙ ЭЛЧ НАРАА ЯАРАЛТАЙ ТОМИЛЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Хятад улс Ойрхи Дорнод, Хойд Африк болон Африкийн эвэр (Horn of Africa) бүс нутагт үүсээд буй цэргийн мөргөлдөөнийг намжаах, энхийн хэлэлцээг дэмжих зорилгоор өөрийн тусгай элч нарыг томилон шаталсан дипломат айлчлал хийлгэхээр болсноо албан ёсоор зарлалаа.  Арваннэгдүгээр сард Иран, Оман, Саудын Араб, Этиоп, Жибути, Египет, Эритрей улсуудад дипломат айлчлалууд хийнэ.

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин Бээжин хотноо мэдэгдэхдээ, энэхүү айлчлалууд нь БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн Ойрхи Дорнодод энх тайван, аюулгүй байдлыг хангах санаачилга болон Африкийн халуун цэгүүдийн асуудлыг шийдвэрлэх дөрвөн зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэж байна гэдгийг онцолсон байна. 

Арваннэгдүгээр сарын эхнээс дунд үе хүртэл үргэлжлэх тусгай элч нарын томилолтын хуваарь:

  • Хятадын Засгийн газрын Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн тусгай элч Жай Жюнь арваннэгдүгээр сарын эхээр Иран, Оман болон Саудын Араб улсуудад айлчилна. 
  • Хятадын Засгийн газрын Африкийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Лю Сяньфа мөн энэ хугацаанд Этиоп, Жибути болон Египет улсуудад ажиллах хуваарьтай байна. 
  • Хятадын Гадаад хэргийн яамны Африкийн эвэр бүс нутгийн асуудал эрхэлсэн тусгай элч Ху Чанчунь арваннэгдүгээр сарын эхээр Эритрей улсад айлчлал хийнэ. 

Бээжингийн зүгээс эдгээр симультан буюу зэрэгцсэн дипломат яриа хэлэлцээгээр дамжуулан бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах, талуудыг зөвшилцөлд уриалах, улмаар дэлхийн аюулгүй байдалд Хятад улс бүтээлч зуучлагчийн үүрэг гүйцэтгэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08