Dark Light
Гадаад | 2026-11-06

КАЗАХСТАН «AIRBUS» КОМПАНИАС ЦЭРГИЙН ТЭЭВРИЙН ХОЁР ДАХЬ «А400М» ОНГОЦОО ХҮЛЭЭН АВЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Европын цэргийн нисэх онгоц үйлдвэрлэгч «Airbus Defence and Space» компани Казахстан улсын Батлан хамгаалах яаманд цэргийн тээврийн «А400М» загварын хоёр дахь хөлгийг албан ёсоор хүлээлгэн өгсөн талаар тус компанийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Үүгээрээ Казахстан улсын зэвсэгт хүчний тактикийн болон стратегийн чадавхыг үлэмж нэмэгдүүлж буй хэрэг юм.

Шинээр ирсэн «А400М» хөлөг нь хамгийн ихдээ 37 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд Казахстан улсын хувьд стратегийн хэд хэдэн гол үүргийг бие даан гүйцэтгэхэд онцгой үүрэг хүлээх юм. Үүнд, НҮБ-ын ивээл дор явуулж буй энх тайвныг сахиулах ажиллагаанууд, тухайлбал Голаны өндөрлөг дэх НҮБ-ын салгалтыг ажиглах хүчний (UNDOF) миссэд үүрэг гүйцэтгэж буй цэргийн багийн ротацийг бие даан тээвэрлэх, түүнчлэн гадаад улс орнуудад байгалийн гамшиг тохиолдоход хүмүүнлэгийн тусламж шуурхай хүргэх зэрэг алсын зайн стратегийн нислэгийг хараат бусаар гүйцэтгэх боломж бүрдэж байна. 

Анхны агаарын хөлгийг 2024 онд авсан бөгөөд ингэснээр Казахстан улс Герман, Франц, Их Британи, Испани, Турк, Бельги, Малайз, Люксембург зэрэг улсуудын эгнээнд нэгдэж, дэлхий дахинд энэ төрлийн агаарын хөлгийг ашиглаж буй ес дэх улс болсон юм.

Энэхүү цэргийн онгоц нь бүрэн зэвсэглэсэн 116 хүртэлх цэргийг тээвэрлэх чадалтай бөгөөд бага өндрөөс шүхэрчин десантчдыг тактикийн болон олон тоогоор нь зэрэг буулгах ажиллагааг ч төвөггүй гүйцэтгэдэг байна

Казахстан улс энэхүү загварын анхны онгоцоо 2024 оны 12 дугаар сард хүлээн авч байсан түүхтэй. Шинэ хөлөг нэмэгдсэнээр тус улсын Агаарын цэргийн хүчний зэвсэглэлд байгаа «Airbus C295» загварын тактикийн тээврийн 9 онгоц бүхий паркийг улам өргөжүүлж байна. Цэргийн шинжээчдийн тодотгож буйгаар, харьцангуй жижиг «С295» онгоцнууд нь байлдааны талбар доторх туслах тээврийн үүргийг гүйцэтгэдэг бол шинээр ирсэн «А400М» хөлөг нь хүнд жингийн стратегийн үндсэн даалгавруудыг даан гүйцэтгэх юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08