Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
08-11-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.
11-р сарын 06-ны 20 цагаас 11-р сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 06-07-нд шилжих шөнө Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Төв аймгийн зарим, Хэнтийн баруун сумдын нутгаар, 07-ны өдөр Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Завхан, Заг-Байдраг голын эх, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -21...-26 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -14...-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...-6 градус, Хангайн нурууны өвөр бэлээр -6...-11 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -5...-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -14...-16 градус, бусад хэсгээр -10...-12 градус, өдөртөө -3...-5 градус хүйтэн байна
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -14...-16 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө -15...-17 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.







Өдөр тутмын мэдээ



