Dark Light
Нийгэм | 2026-11-06

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙГ “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын төмөр замын салбарын хөгжил, үндэсний төмөр замын сүлжээг өргөжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий томоохон бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор өнөөдөр /2026.11.06/ шагналаа.
“Монголын төмөр зам” ТӨХК нь Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж, өдгөө Тавантолгой–Зүүнбаян, Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замуудаар ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэн, Монгол Улсын экспорт, тээвэр, логистикийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Түүнчлэн 2026 оны 10 дугаар сард Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтыг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж, ашиглалтад оруулсан.
Энэхүү бүтээн байгуулалтад үндэсний 161 аж ахуйн нэгж, 4000 гаруй инженер, техникийн ажилтан, төмөр замчид оролцож, Монгол Улсын хамгийн урт төмөр замын гүүр, хамгийн гүн ухмал зэрэг инженерийн нарийн төвөгтэй байгууламжуудыг үндэсний мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, хүч хөдөлмөрөөр цогцлоон бүтээсэн юм.
Энэхүү шагнал нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн өнөөгийн хамт олны төдийгүй үндэсний төмөр замын хөгжил, бүтээн байгуулалтын төлөө мэдлэг, ур чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн үе үеийн удирдлага, инженер, техникийн ажилтан, төмөр замчдын хамтын хөдөлмөрийн үнэлэмж юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08