Dark Light
Гадаад | 2026-11-12

КАЙЛИ ЖЕННЕРИЙГ ХУУЧИН ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ НЬ ШҮҮХЭД ӨГЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

АНУ-ын бизнес эрхлэгч, модель Кайли Женнер хуучин ажилтантайгаа дахин шүүхийн маргаанд ороод байна. Түүний гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан эмэгтэй Женнерийн ажилтнууд өөрт нь дарамт шахалт үзүүлсэн, харин ажил олгогч нь хөдөлмөрийн эрхийг нь зөрчсөн гэж буруутгажээ.

Нэхэмжлэгч Динора Каролина Кабрия Амаяагийн мэдүүлснээр, нэг удаа Лос-Анжелес дахь Женнерийн харшийн хувцасны өрөөнд санамсаргүйгээр түгжигдэж, тусламж хүсэхэд удирдлага нь түүнийг шоолон инээсэн гэнэ. Тэрбээр цаг гаруй хугацааны дараа л өрөөнөөс гарч чадсан гэж мэдүүлжээ.

Мөн 2025 оны аравдугаар сард нохойн байр цэвэрлэж байхдаа нохойд хазуулсан, түүнчлэн санамсаргүй ажилласан баллоноос нүүр рүү нь чинжүүний хий цацагдсан зэрэг тохиолдлыг гомдолдоо дурдсан байна. Эдгээр гэмтэл, бэртэл авсан ч түүнд биеийн хүч шаардсан хүнд ажлуудыг үргэлжлүүлэн даалгаж байсан гэж нэхэмжлэгч мэдэгджээ.

Түүнчлэн илүү цагийн хөлс болон бизнес эрхлэгчийн эзэмшлийн байшингуудын хооронд зорчих замын зардлыг нь төлөөгүй гэж гомдол гаргасан байна. 2026 оны хоёрдугаар сард хамтран ажиллагчийнх нь унааны зардлыг нөхөн олгож байхад өөрт нь яагаад олгохгүй байгааг асууснаас хойш удалгүй ажлаас нь халсан гэж тэрбээр мэдүүлжээ.

Харин Кайли Женнерийн өмгөөлөгчийн зүгээс эдгээр гомдлыг өмнө нь түүний хуучин гэрийн үйлчлэгчдийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж байсан нэг л хуульч дахин гаргаж ирсэн гэж мэдэгдсэн байна.

Өмгөөлөгчийн үзэж буйгаар, уг хуульч үндэслэлгүй нөхөн төлбөр авах зорилгоор олны анхаарал татахыг оролдож байгаа аж. Хамгаалалтын тал нэхэмжлэлд дурдсан буруутгалуудыг шүүхэд няцаах бодолтой байгаагаа илэрхийлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08