Dark Light
Гадаад | 2026-11-12

ЯПОНЫ ПАРЛАМЕНТИЙН ГИШҮҮН ХУРАЛДАА МАСКТАЙГАА ОРОЛЦОХЫГ ЗӨВШӨӨРӨВ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Японы мэргэжлийн рестлер Билли Кен Кид Каваниши хотын зөвлөлийн гишүүнээр сонгогдож, зөвлөлийн хуралдаанд өөрийн өвөрмөц багтай оролцох эрхтэй болжээ.

“Osaka Pro Wrestling” байгууллагад барилддаг 52 настай тамирчин аравдугаар сарын 18-нд болсон орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан байна.

Тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа турш тайзны дүр төрхөө илэрхийлсэн баг зүүж оролцсон юм. Харин сонгуульд ялсны дараа албан ёсны хуралдааны үеэр ч нүүрээ багтайгаа халхалж болох эсэх асуудал яригдаж эхэлжээ.

Орон нутгийн зөвлөлийн дүрэмд баг зүүхийг хориглосон тодорхой заалт байгаагүй тул уг асуудлыг зөвлөлийн бүлгүүд тусгайлан хэлэлцсэн байна. Эцэст нь олонхын саналаар түүнд багтайгаа хуралдаанд оролцох зөвшөөрөл олгожээ.

Гэхдээ хуралдааны танхимд орохоос өмнө зөвлөлийн дарга түүний нүүрийг баггүйгээр харж, хэн болохыг нь баталгаажуулах нөхцөл тавьсан байна. Харин албан ёсны ёслолын арга хэмжээнд баггүй оролцохоор төлөвлөжээ.

Арваннэгдүгээр сарын 9-нд Билли Кен Кид анх удаа зөвлөлийн нэгдсэн хуралдаанд оролцохдоо сонгодог загварын ажил хэрэгч хослол, алтан өнгийн баг өмссөн байна. Тэрбээр Хёого мужид багтайгаа нэгдсэн хуралдаанд оролцсон анхны рестлер гишүүн болжээ.

Олон жил рестлингээр хичээллэж буй тэрбээр зөвлөлийн хуралдааныг шоу болгон хувиргах бодолгүй байгаагаа илэрхийлсэн байна.

“Би өөрийнхөөрөө байж, урьдын адил тайван байдлаа хадгалан ажлаа хийхийг хүсэж байна” гэж тэрбээр хэлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08