Dark Light
Гадаад | 2026-11-16

ЛАМБОРГИНИ ЦАХИЛГААН МАШИНААС ТАТГАЛЗАВ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Италийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Lamborghini компани 2030 он гэхэд бүрэн цахилгаан автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөгөө цуцалжээ. Энэ талаар тус компанийн маркетинг, борлуулалт хариуцсан захирал Федерико Фошини мэдээлэв.

Тус компанийн зүгээс цахилгаан автомашины зах зээлд өрсөлдөгчдөөсөө ялгарахуйц онцлог технологи хараахан бий болгож чадаагүй нь энэхүү шийдвэрийн гол шалтгаан болсон гэж тайлбарлажээ.

Федерико Фошини энэ талаар “Бидний хувьд автомашинаас төрөх сэтгэл хөдлөл хамгийн чухал гэдэгт хүрсэн. Харин өрсөлдөгчдөөсөө ялгарах боломж олгох технологи бидэнд одоогоор алга” хэмээн ярьсан байна.

Тэрбээр мөн ирэх дөрвөн жилд танилцуулах шинэ загварууд нь бүрэн цахилгаан бус, харин цахилгаан эрчим хүчээр цэнэглэж, батарейгаар ажиллуулах боломжтой залгуурт холбогддог хосолмол хөдөлгүүртэй (PHEV) автомашинууд байна гэж мэдэгджээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08