Хууль зүй, дотоод хэргийн сайд Ганзоригийн Тэмүүлэн Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнтэй уулзаж, салбарын үйл ажиллагаанд нэн тэргүүнд анхаарах хоёр үндсэн чиглэлээр үүрэг өглөө.

Тэрээр нийгэмд шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах баталгаа болсон тус байгууллагын алба хаагчдад хандан дараах асуудалд онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгосон юм:
-
Хууль дээдлэх ба хариуцлага: Цагдаа, дотоодын цэргийн байгууллага үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг чанд мөрдөж, төрийн албан хаагчийн хариуцлагыг өндөржүүлэх.
-
Иргэн төвтэй үйлчилгээ: Хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, иргэдтэй хүндэтгэлтэй, соёлтой харилцахаас гадна аливаа хүнд сурталгүйгээр түргэн шуурхай үйлчлэх.
Уулзалтын үеэр сайд Г.Тэмүүлэн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллага цаг үеэсээ үргэлж түрүүлж алхах ёстойг тэмдэглэв. Тиймээс алба хаагчдын мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлж, ажиллах орчин нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулахад төрийн дэмжлэгийг бодитоор нэмэгдүүлж ажиллахаа илэрхийллээ.
Мөн тэрээр өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт алба хаагчдад талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.
ТАТАР МАЙДАР






Улс төр



