Dark Light
Гадаад | 2026-11-19

ХЯТАДАД Д.ТРАМП, В.ПУТИН НАРЫН ГАНЦААРЧИЛСАН УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) удирдагчдын 33 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын ганцаарчилсан хэлэлцээ өнөөдөр буюу Пүрэв гарагт БНХАУ-ын Шэньжэнь хотноо эхэллээ. 

Хоёр орны төрийн тэргүүн нар АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож, цугларсан удирдагчдад хандан үг хэлснийхээ дараа хоёр талын уулзалтаа ийнхүү эхлүүлсэн байна. 

Уулзалт эхлэхийн өмнө Д.Трамп сэтгүүлчдэд хандан “Бид олон жилийн турш маш сайхан харилцаатай байсаар ирсэн. Бид бие биеэ эртнээс мэднэ. Энэ уулзалтаас олон гайхалтай зүйл гарна, эсвэл ядаж л эхлэл нь тавигдана гэж би бодож байна. Тийм зүйл гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгджээ.

Харин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хоёр талын уулзалтын хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй хэсэгт ямар нэгэн мэдэгдэл хийсэнгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08