Dark Light
Гадаад | 2026-11-19

ШИ ЖИНЬПИН: ОРОС, АНУ-ТАЙ ЭЕРЭГ ХАРИЛЦАХ НЬ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | скриншот

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнөөдөр буюу Пүрэв гарагт Шэньжэнь хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай хийсэн түүхэн гурван талт уулзалтын үеэр Хятад, АНУ, Орос гурван орны хоорондын “эерэг харилцаа” нь зүгээр нэг сонголт бус, харин зайлшгүй шаардлага хэмээн мэдэгдлээ. 

Гурван улсын удирдагчид анх удаа нүүр тулан уулзсан энэхүү үйл явдлыг БНХАУ-ын дарга “түүхэн эргэлтийн ач холбогдолтой” хэмээн тодорхойлоод, “Бид бол хувь заяа нэгтэй хамтын нийгэмлэг. Энэхүү дэлхий гэх тосгонд томоохон улс орнууд онцгой хариуцлага үүрдэг” гэжээ. 

Удирдагчид эхлээд хэвлэл мэдээллийнхний өмнө 15 минут орчим үг хэлсний дараа хаалттай хаалганы цаана 55 минут орчим хэлэлцээ хийсэн байна. Тэдний нээлттэй мэдэгдэлд цөмийн зэвсгийг хураах, дэлхийн аюулгүй байдал болон Орос-Украины дайны асуудлууд багтжээ. 

Ши Жиньпин Бээжингийн зүгээс Оростой иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлэхийн зэрэгцээ АНУ-тай стратегийн тогтвортой, бүтээлч харилцаа хөгжүүлэхийг зорьж байгааг дурдлаа. Тэрээр Д.Трамп, В.Путин нарт хандан их гүрнүүдийн хоорондын энх тайван “дэлхий дахинд тогтвортой байдлыг авчирдаг бол тэдний зөрчилдөөн дэлхийг зөвхөн эмх замбараагүй байдалд хүргэнэ” хэмээн сануулав. 

Мөн 80 гаруй жилийн өмнөх Дэлхийн II дайны үеийн хамтын ажиллагааг эргэн дурсаж, Хятад, Орос, АНУ-ыг дэлхийн “фашизмын эсрэг гол хүчнүүд” байсан бөгөөд мөр зэрэгцэн тулалдаж дэлхий дахинд энх тайвныг авчирсныг онцолсон байна. 

Бүрэн эрхт байдлыг хүндэтгэх уриалга

Их гүрнүүд харилцан хүндэтгэлтэй хандаж, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг баримтлах ёстойг БНХАУ-ын дарга тэмдэглэлээ. Тэрээр “Улс орнууд бие биенийхээ бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, өөрсдийн сонгосон нийгмийн тогтолцоо, хөгжлийн замнал болон язгуур ашиг сонирхлыг хүндэтгэх ёстой. Бусад улсын дотоод хэрэг болон бие биенийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох ёсгүй” хэмээн мэдэгджээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08