Dark Light
Нийгэм | 2026-11-19

МАРГААШ 06:00-19:00 ЦАГТ ДАРААХ БАЙРШИЛД ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Багахангай дүүрэг, Төв аймгийн Баян, Баянжаргалан, Баянцагаан сум, төмөр замын 7-р зөрлөгийг эрчим хүчээр хангадаг 110/35 кВ-ын Багахангай дэд станцын 40 МВА чадалтай трансформаторын 110 кВ-ын талын оруулгын хэсэгт ноцтой гэмтэл үүсэж, тосны битүүмжлэл алдагдсаны улмаас трансформаторын тос их хэмжээгээр гоожиж, тоног төхөөрөмжийн хэвийн, аюулгүй ажиллагааг хангах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Гэмтлийг яаралтай арилгахгүйгээр трансформаторыг цаашид ашиглах нь дотоод тусгаарлага гэмтэх, богино залгаа үүсэх, улмаар трансформатор бүрэн ажиллагаанаас гарах өндөр эрсдэлтэй байна.

Иймд гэмтлийг яаралтай арилгаж, хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийг цаашид найдвартай, хэвийн үргэлжлүүлэх зорилгоор 40 МВА чадалтай трансформаторыг тасалж, нөөц трансформатораар солих зайлшгүй шаардлага үүсээд байна.

Үүнтэй холбогдуулан ЦДҮС ТӨХК-ийн мэргэжлийн бригад 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 06:00–19:00 цагийн хооронд цахилгаан эрчим хүчний хангамжийг түр тасалж, гэмтлийг бүрэн арилгах болон трансформаторыг нөөц трансформатораар солих ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Иймд хэрэглэгч Та бүхэн дээрх хугацаанд цахилгаан эрчим хүчний түр тасралтад бэлтгэж, шаардлагатай арга хэмжээг урьдчилан авахыг анхааруулж байна.

Цахилгаан эрчим хүчний хангамжийг найдвартай байлгах, болзошгүй томоохон аваараас урьдчилан сэргийлэх үүднээс уг ажлыг зайлшгүй гүйцэтгэх шаардлагатай байгааг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08