Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-11-19

МОРЬ ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
БИЛГИЙН ТООЛЛЫН 11
 
2026.11.20 / БААСАН ГАРАГ

Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын Есөн улаан шар нохой өдөр

Үс засуулбал Эрхтэн хурц болно.

Нар ургах, шингэх 08.05-17.10

Барилдлага Идэр

Шүтэн барилдлага Авахуй

Суудал Мод

Аргын тооллын 11 сарын 20, Сугар гараг. Билгийн тооллын 11, Могойг хүлэгч одтой, шар нохой өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 8:05-17:10. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр ээ, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллагa дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08