Трамп, Ши нарын дотно харилцааг илтгэх хоёр үйл явдлыг дэлхийн хэвлэлүүл онцоллоо.
Дэлхийн хамгийн том хоёр гүрний төрийн тэргүүн нарын уулзалт зөвхөн хатуу улс төр, худалдааны хэлэлцээгээр хязгаарлагдсангүй. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын харилцааны эерэг, дотно уур амьсгалыг харуулсан сонирхолтой агшнууд олон улсын хэвлэлүүд болон цахим орчны гол сэдэв болж байна.
Урсдаг шатан дээрх түшиг
Энэ долоо хоногт Хятадын Шэньжэнь хотноо болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр удирдагч дипломат хатуу протоколыг эвдэж, бие биедээ онцгой хүндэтгэл үзүүлсэн юм. Ши Жиньпин Д.Трампыг онгоцны буудал дээр өөрийн биеэр тосон авч тэврэлдэн мэндчилсэн бол уулзалтын танхим руу явах замдаа Д.Трамп урсдаг шат руу орох үед Ши Жиньпиний гар, тохойноос зөөлөн түшиж тусалсан нь хэвлэлийнхний дуранд өртжээ. Reuters болон The Mirror зэрэг хэвлэлүүд энэ мөчийг хоёр гүрний удирдагчдын хувийн найрсаг харилцааны илэрхийлэл хэмээн онцолсон байна.

Олон зуун жилийн настай модтой цэцэрлэг дэх зугаалга
Энэхүү бичлэгтэй зэрэгцэн өнгөрсөн тавдугаар сард Д.Трамп Бээжинд төрийн айлчлал хийх үеэрээ Ши Жиньпинтэй хамт эртний модтой цэцэрлэгээр зугаалж буй гэрэл зургууд цахим сүлжээнд дахин түгээд байна. Тухайн үед Ши Жиньпин хүндэт зочиндоо зориулан Бээжингийн Тэнгэрийн сүм болон удирдагчдын өргөөний эртний цэцэрлэгт хүрээлэнгээр дагуулан явж, олон зуун жилийн настай майлс моддын түүхийг сонирхуулан танилцуулж байжээ.
.jpg)
Тэр үед 200–400 жилийн настай аварга майлс моддыг сонирхон алхаж явснаа Д.Трамп гэнэт зогсоод орчуулагч руугаа хандан дуугаа намсган: “Ерөнхийлөгчөөс асуу даа... Өөр улс орнуудаас ерөнхийлөгч, ерөнхий сайд нар ирэхэд тэр тэднийг энд авч ирдэг үү?” гэж асуужээ. Энэ асуултыг сонссон Ши Жиньпин толгойгоо сэгсэрч “Маш ховор” (Very rarely) гэж хариулсан байна.
Улс төрийн ажиглагчид энэ хоёр үйл явдлыг нэгтгэн харвал хэдийгээр Вашингтон, Бээжингийн хооронд худалдаа, технологийн асуудлаар ширүүн өрсөлдөөн өрнөж байгаа ч хоёр удирдагч хувийн харилцаагаа аль болох дулаан, нөхөрсөг байлгахыг эрмэлзэж буйн тод жишээ гэж дүгнэж байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад



