АНУ-ын Нью-Йорк мужийн баруун бүс нутгаар 12.2 м зузаан цас орж, 17-20 метр секунд хүрч цасан шуурга шуурсны улмаас хот хоорондын авто тээврийн замуудын үзэгдэх орчин хязгаарлагдаж, олон зуун том оврын тээврийн хэрэгсэл цасанд боогджээ.
Мөн тус мужийн Эри хотод өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулсан байна.
Ойрын өдрүүдэд нөхцөл байдал хэвээр байх тул цаг агаарын огцом өөрчлөлтөд бэлэн байдлаа хангах, мэргэжлийн байгууллагын мэдээ, мэдээллийг тогтмол авч, сэрэмжлэхийг ч мөн уриаллаа.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 3745 алба хаагч холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж байна.