Dark Light
Гадаад | 2024-12-13

БНСУ-ын ерөнхийлөгч Юныг баривчлах тушаал гаргаж болзошгүй

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Цагдаагийн газраас БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёлын байранд нэгжлэг хийсэн бөгөөд түүнийг баривчлах тушаал гаргуулах талаар хэлэлцэж байгаа аж. Энэ нь түүний дайны онц байдал тогтоох гэсэн үндэслэлгүй саналаас үүдсэн үймээн самууны мөрдөн шалгах үйл ажиллагааны нэг хэсэг хэмээн албаныхан өнөөдөр /2024.12.13/ гарагт мэдэгдлээ. 

Энэ оны арванхоёрдугаар сарын гуравны өдөр гэнэтийн дайны байдал зарласан ерөнхийлөгч Юныг цагдаа, прокурор, авлигатай тэмцэх газраас сэжигтнээр татсан талаар Үндэсний мөрдөн байцаах газрын тусгай мөрдөн байцаах албанаас мэдэгдсэн билээ.  

Албаны хүмүүсийн хэлснээр тэд Юны гэрт нэгжлэг хийх, шаардлагатай эд зүйлсийг хураах болон түүнийг баривчлах тушаал гаргуулах эсвэл байцаалтад өөрийн биеэр ирэхийг зарлан дуудах магадлалтай байна. 

Лхагва гарагт цагдаагийн газраас Юны дайны байдал зарласан тушаалтай холбоотой бичиг баримтуудыг хайхын тулд ерөнхийлөгчийн ажлын байранд нэвтрэхийг хичээсэн ч хамгаалалтын албаныхан хамтран ажиллахаас татгалзсан бөгөөд цагдаа нарт цөөн тооны бичиг баримтыг л гаргаж өгсөн байна. 

Иймээс мөрдөн шалгах багийнхан уг зөвшөөрлөөрөө дахин нэгжлэг хийнэ, эсвэл шинээр зөвшөөрөл гаргуулна гэж мэдэгдээд байна.

Эх сурвалж: Yonhap News

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00