Dark Light
Гадаад | 2025-01-19

ТРАМП КОЙН ГАРГАСНАА ЗАРЛАЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

$TRUMP гэдэг мемекойн гаргаж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп өчигдөр мэдэгджээ. 

Хэрэглэгчид эхний өдөр 200 сая койн худалдаж авах боломжтой байсан байна. Энэ тоо дараагийн гурван жилийн хугацаанд 1 тэрбум болох ёстой. "Бид Ялалтаа тэмдэглэх цаг нь болжээ. Миний маш онцгой Трампын нийгэмлэгт нэгдээрэй" гэж тэрбээр бямба гарагт олон нийтийн X сүлжээнд бичсэн байна.

Арилжааны эхний нэг цагийн дотор $TRUMP криптовалютын зах зээлийн үнэлгээ 3 тэрбум ам.доллар болсон бол нэг цаг  30 минутын  дараа 4.3 тэрбум ам.долларт хүрчээ.

Д.Трамп криптовалютын саларыг дэмжинэн гэдгээ удаа дараа илэрхийлж байсан юм. Тэрбээр өнгөрсөн оны зургаадугаар сард криптовалют олборлогчдын (майнинг) төлөөлөгчидтэй уулзжээ. Энэ уулзалтын дараа Д.Трамп үлдсэн бүх биткойныг Америкт олборлох ёстой гэж "Truth Social" нийгмийн сүлжээндээ бичиж байв.

Түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа биткойны ханш хэд хэдэн удаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрч, 100 000 ам.долларыг давсан юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02