Dark Light
Гадаад | 2025-01-26

ТРАМП ГЭВИН НЬЮСОМЫН БОДЛОГЫГ ШҮҮМЖЛЭВ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ МУЖИЙН ОЙ, УСНЫ МЕНЕЖМЕНТИЙН БОДЛОГОТОЙ ХОЛБОН ТАЙЛБАРЛАЛАА

АНУ-ын Ерөнхийлөгч  Дональд Трамп Калифорнид саяхан гарсан ой, хээрийн түймрийг мужийн ой, усны менежментийн бодлоготой холбон тайлбарлалаа.

Тэрээр мужийн захирагч Гэвин НьюСомын бодлогыг шүүмжилж, байгаль орчны зохицуулалт нь усны хомсдолд хүргэж, гал түймэртэй тэмцэх ажилд нөлөөлсөн гэж үзжээ.

Тухайлбал, Калифорнийн ой модоор бүрхэгдсэн газрын нэлээд хэсэг нь холбооны удирдлагад байдаг бөгөөд энэ нь муж улсын эдгээр газруудад тавих хяналтыг хязгаарладаг байна.

Мөн  ховордсон загасны төрөл зүйлийг хамгаалахад чиглэсэн усны бодлого нь гал түймэртэй тэмцэх хүчин чармайлтаас усыг өөр тийш нь эргүүлэхэд хүргэсэн гэж мэдэгджээ. Энэхүү мэдэгдлийг баримт шалгагчид үгүйсгэж, байгаль орчны дүрэм журам нь гал түймэртэй тэмцэх чадавхд нөлөөлж усны хомсдол үүсгээгүй гэж тайлбарласан.

Харин Калифорнид гарсан түймрийн гол хүчин зүйл нь ой мод, усны буруу менежмент гэхээсээ илүү цаг агаарын эрс тэс нөхцөл, удаан үргэлжилсэн ган гачиг, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа аж.

Эх сурвалж: CNN news

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00