Dark Light
Гадаад | 2025-02-14

БЕРЛИНИЙ КИНО НААДАМ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Энэ оны Берлиний кино наадам Германы найруулагч Том Тыкверын “Das Licht” киногоор нээлтээ хийлээ. 

Гол дүрд нь Ларс Эйдингер, Николетт Кребиц нар тоглосон энэхүү кинонд халуун дулаан уур амьсгалгүй болсон нэгэн гэр бүлийн амьдралыг Сириэс ирсэн нэгэн нууцлаг гэрийн үйлчлэгч үндсээр нь өөрчилж байгаа тухай өгүүлдэг. Найруулагчийн хувьд сүүлийн есөн жилд анх удаа бүрэн хэмжээний кино бүтээсэн нь энэ юм. 

75 удаагийн Берлиний кино наадмын нээлтийн ёслол алдарт Берлинале ордны өмнөх Потсдамер-плац талбайд өчигдөр болжээ. Ёслолыг жүжигчин, телевизийн хөтлөгч Дезире Нозбуш хөтөлсөн байна. 

Наадмын гол шагнал болох Алтан  болон Мөнгөн баавгайн төлөө Ричард Линклейтерийн “Blue Moon”, Мишель Франкогийн “Dreams”, Раду Жудегийн " Kontinental '25", Мэри Бронштейний " If I Had Legs I'd Kick You" зэрэг нийт 19 кино өрсөлдөж байна. Шагналын эздийг хоёрдугаар сарын 22-нд буюу наадмын хаалтын үеэр зарлана.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00