Dark Light
Гадаад | 2025-04-17

ПУТИН ГАЗАД БАРЬЦААЛАГДСАН ИРГЭНТЭЙ УУЛЗАВ

СЭТГҮҮЛЧ | И.АМАРБАЯСГАЛАН
Image

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Газын зурваст барьцаалагдаад байсан Оросын иргэн Александр Труфановтай уулзжээ. Уулзалтын үеэр тэрээр Орос болон Палестины удирдлагуудын хооронд олон жилийн турш тогтвортой харилцаа тогтоосны үр дүнд барьцаалагдсан иргэдээ эсэн мэнд эргүүлэн авчрах нөхцөл бүрдсэн гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

"Бурхандаа талархъя, та нар эсэн мэнд энд байна. Одоогийн үйл явдалд ямар нэг улс төрийн үнэлгээ өгөхгүй. Гэхдээ чамд тохиолдсон бүхэн үнэхээр эмгэнэлт явдал. Хамасын удирдлагууд та бүхнийг чөлөөлөх хүмүүнлэгийн ажиллагаа зохион байгуулсны төлөө талархал илэрхийлэх нь зүйтэй гэж бодож байна" хэмээн Ерөнхийлөгч Путин хэлжээ.

Александр Труфановыг Палестины зэвсэгт босогчид 2023 оны 10-р сарын 7-нд өмнөд Израиль руу хийсэн халдлагын үеэр барьцаалсан бөгөөд түүний хамт ээж Елена Труфанова, эмээ Ирина Тати, сүйт бүсгүй Сапир Коэн нар мөн барьцаалагдсан байна. Харамсалтай нь, тухайн үед Александрын эцэг Виталий амь үрэгджээ.

Барьцаалагдсан гэр бүлийн гишүүдээс Елена, Ирина, Сапир нар 2023 оны 11-р сарын сүүлчээс 12-р сарын эхээр суллагдсан бол Александр Труфанов 2025 оны 2-р сарын дундуур суллагдан, нутаг буцсан байна.

Эх сурвалж | TASS
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11