Шэньжэний Өмнөд Технологийн Төв дэх импортын гурван агентлаг Баасан гарагт CNN-д өгсөн мэдээллээр, Хятад улс АНУ-д үйлдвэрлэсэн зарим төрлийн хагас дамжуулагч чипүүдэд 125 хувийн хариу тариф ногдуулж байсан ч уг татварыг бууруулахаар шийдвэрлэжээ.
Ингэснээр Хятад дотоодын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд ахиц гарч байгаа ч технологийн салбарын гол тоног төхөөрөмж, эд ангиудын хувьд АНУ, Тайвань, Өмнөд Солонгос, Япон болон Нидерландаас хамааралтай хэвээр байгааг илтгэж байна.
Хагас дамжуулагч нь орчин үеийн бараг бүх төрлийн электрон төхөөрөмжийн салшгүй чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хөгжүүлэлт нь өндөр өртөгтэй, нарийн технологи шаарддаг онцлогтой. Хятадын гаалийн албаны мэдээлснээр, өнгөрсөн онд тус улс АНУ-аас нийт 11.7 тэрбум ам.долларын үнэтэй хагас дамжуулагч чип импортолсон байна.
Бээжин АНУ-тай гүнзгийрч буй худалдааны зөрчилдөөний эсрэг өөрийн байр суурийг бататгахыг зорьсоор байгаа ч энэхүү хэсэгчилсэн тарифын хөнгөлөлт нь Хятад улс дотооддоо хангаж чадахгүй стратегийн чухал бүтээгдэхүүнд татварын ачааллыг бууруулах шаардлагатайг харуулж байна.
Эх сурвалж
| CNN
|