ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр хийсэн мэдэгдэлдээ ирэх сард Украинд гурван өдрийн турш гал зогсоох тухай санал гаргасан байна. Энэ саналын дагуу тавдугаар сарын 8-ны шөнө дунд эхэлж, 5-р сарын 11-ний шөнө дунд хүртэл түр гал зогсоох төлөвлөгөөтэй байгаа ажээ. Путин энэхүү шийдвэрийг "хүмүүнлэгийн хүчин зүйл"-тэй холбоотой гэж тайлбарласан байна.
Аналитикчдын үзэж байгаагаар, энэхүү түр гал зогсоох саналыг тавдугаар сарын 9-нд тохиох Зөвлөлт Холбоот Улс Дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн өдөртэй холбон үзэж байгаа юм.
Гэвч Украин энэхүү саналыг үл тоомсорлож буй бөгөөд Ерөнхийлөгч Володимир Зеленский гал зогсоох санаачилгыг "залилан мэхлэх оролдлого" хэмээн нэрлэжээ. Тэрбээр Орос энх тайвныг хүсэж буйгаа илэрхийлсэн ч, Киевийн зөвшөөрсөн 30 хоногийн гал зогсоох тухай АНУ-ын саналыг Москва хүлээн аваагүйг онцолсон байна.
Нөгөөтэйгүүр, АНУ түр гал зогсоох энэхүү саналыг нэн даруй дэмжиж, хэрэгжүүлэхийг уриалжээ.
Эх сурвалж
| CNN
|