Dark Light
Эдийн засаг | 2026-10-31

РИО ТИНТО ОЮУТОЛГОЙН ДАЛД УУРХАЙН ОСЛЫН ДАРАА АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШАЛГАЛТ ЭХЛҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | securities.io

Рио Тинто Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагааг “чичирхийллийн” улмаас түр зогсоолоо

Англи-Австралийн уул уурхайн гигант Рио Тинто компани Монгол Улс дахь зэсийн томоохон уурхайн далд ажиллагааг "уулын даралт, чичирхийлэл"-ийн улмаас түр хугацаагаар зогсоосноо албан ёсоор мэдэгдлээ. Дэлхийн хамгийн том зэс, алтны уурхайнуудын нэг болох Оюутолгой нь эрчим хүчний сүлжээ, дата төв болон цахилгаан автомашины өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах Рио Тинто компанийн зэсийн олборлолтыг нэмэгдүүлэх гол стратегид чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

Рио Тинто компанийн албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, тухайн орон нутгийн цагаар Пүрэв гарагийн 18:00 цагийн үед уурхайн чулуулгийн хагарлын бүс дагуу уулын даралт, чичирхийлэл үүссэн байна. Уг ослын улмаас гурван ажилтан гэмтэж бэртсэн бөгөөд хүний амь нас эрсдээгүй болохыг тус компани баталжээ. Компаниас гаргасан мэдэгдэлд "Аюулгүй байдлын үнэлгээ, хяналт шалгалтыг бүрэн дуусгах хүртэл хууль, журмын дагуу далд уурхайн үйл ажиллагааг одоогоор түр зогсоогоод байна" гэж тэмдэглэсэн байна.

Оюутолгойн далд уурхайн өргөтгөлийн ажил амжилттай хэрэгжсэнээр Рио Тинто компанийн зэсийн үйлдвэрлэл 2025 оны дөрөвдүгээр улиралд 5 хувиар өсөөд байсан бөгөөд уг уурхайг тус компани болон Монгол Улсын Засгийн газар хамтран эзэмшдэг юм. Тус уурхай нь өнгөрсөн хугацаанд байгаль орчны нөлөөлөл болон ашгийн хуваарилалт гадагшаа чиглэж буй асуудлаар орон нутгийн иргэдийн дунд багагүй маргаан дагуулсаар ирсэн байдаг билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08