Олон улсын санхүүгийн корпорац (IFC) Монголын сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд 270 сая хүртэлх ам.долларын санхүүжилт олгохоор судалж байгаа ажээ.
Дэлхийн банкны группын гишүүн Олон улсын санхүүгийн корпорац (IFC) Монгол Улсад хэрэгжих салхи, нарны эрчим хүч болон батерей хуримтлуурын төслүүдийг дэмжих зорилгоор 270 сая хүртэлх ам.долларын зээлийн санхүүжилтийн багц олгох асуудлыг судалж байгаа талаар Сингапурт төвтэй Азийн хөрөнгө оруулалтын мэдээллийн DealStreetAsia портал мэдээллээ.
Энэхүү санхүүжилт нь Монгол Улсын эрчим хүчний салбарын шилжилтийг хурдасгах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэгдсэн сүлжээнд найдвартай холбох, улмаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахад чухал дэмжлэг болох юм. Сануулахад, Монгол Улсын Засгийн газар энэ оны долоодугаар сард сэргээгдэх эрчим хүчний анхны өрсөлдөөнт дуудлага худалдааг зохион байгуулж, таван аймагт нийт 220 МВт-ын нарны цахилгаан станц болон 135 МВт/440 МВт.цагийн хүчин чадалтай батерей хуримтлуурын систем барих шалгарсан компаниудтай эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулаад байгаа билээ.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг


