Dark Light
Нийгэм | 2026-11-17

ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭНД ЯВЖ БАЙСАН ИРГЭНИЙГ ХУТГАЛЖ ГЭМТЭЭСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Такси үйлчилгээнд явж байсан иргэнийг хутгалж гэмтээсэн бүлэг этгээдийг илрүүллээ. Тодруулбал: Иргэн Б нь энэ оны 11 дүгээр сарын 13-ны өдөр такси үйлчилгээнд явж байхад нь үйлчлүүлэгч Х нь бусадтай бүлэглэн 3 удаа хутгалж биед нь халдан Iphone загварын гар утсыг нь хулгайлан зугтжээ. Цагдаагийн байгууллагаас дээрх этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчиллаа. 

Энэ төрлийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.2.2-т зааснаар 

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол 2-8 жил,

17.2.3-т зааснаар Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зохицуулалттай.

Такси үйлчилгээнд явж байгаа иргэд та бүхэн автомашиндаа хар хайрцаг байрлуулах, гар утас, мөнгө зэрэг үнэт эдлэлээ ил задгай орхихгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08