Ерөнхийлөгч ажлаа өгөхөө мэдэгдсэн учраас би ч гэсэн сайдаас чөлөөлөгдөж нэр төрөө сэргээлгэх хүсэлтээ Ерөнхий сайдад илэрхийлсэн хэмээн Б.Энхбаяр мэдэгдэв.
Хотын дарга асан Х.Нямбаатар "“Бодь интернэйшнл”-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан “Сонгуульдаа хэрэглээрэй” гээд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн байдаг. Нүүрсний сонсголын өмнө Д.Мөнх-Эрдэнээр дамжуулж 800 мянган ам.доллар авсныг А.Амундра гэрчлэхээ илэрхийлсэн" хэмээн өөрийн Канадаас хийж буй лайваараа мэдэгдсээр ирсэн. Ийм учраас энэ шийдвэрийг гаргаж, нэр төрөө сэргээлгэнэ хэмээн Б.Энхбаяр сайд хэллээ.
"Төрийн тэргүүний ажлаасаа өөрөө татгалзаад нэр төрөө сэргээлгэнэ гэж байна. Энэ бол улс төрийн манлайлал юм. Тийм ч учраас би адилхан ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ" хэмээн тэр онцолсон юм.
ТАТАР МАЙДАР







Улс төр



