Dark Light
Эдийн засаг | 2026-11-18

ЭХНИЙ 10 САРД МОНГОЛЫН ЭКСПОРТ 45.3 ХУВИАР ӨСЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | AI-generated image Zogii.mn

Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2026 оны эхний 10 сард үргэлжлэн тэлж, зэсийн баяжмал болон нүүрсний экспортын орлого огцом нэмэгдсэний дүнд нийт экспорт 45.3 хувиар өсөж, 17.9 тэрбум ам.долларт хүрсэн хэмээн  Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Тайлант хугацаанд зэсийн баяжмалын экспорт өмнөх оны мөн үеэс 67 хувиар өсөж 7.6 тэрбум ам.долларт хүрсэн бол нүүрсний экспортын орлого 50 хувиар нэмэгдэж 6.8 тэрбум ам.доллар болжээ.

Харин импорт 11.0 тэрбум ам.долларт хүрсэн нь 2025 оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллар буюу 16.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Импортын өсөлтөд нефтийн бүтээгдэхүүний эрэлт голлон нөлөөлсөн бөгөөд дизель түлшний импорт 74 хувь, автобензиний импорт 25 хувиар тус тус өссөн байна. Үүний эсрэгээр автомашины импорт буурч, суудлын автомашин 6 хувь, ачааны автомашин 10 хувиар багассан дүн гарчээ.

Ийнхүү 2026 оны эхний 10 сарын байдлаар Монгол Улс гадаад худалдааны тэнцэлд 6.9 тэрбум орчим ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 2.4 дахин өссөн үзүүлэлт боллоо.

Үүний зэрэгцээ Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, тайлант хугацаанд улсын хэмжээнд жилийн инфляц 13.4 хувьд хүрчээ. Үүнд хүнсний бараа, ундаа, усны үнэ жилийн өмнөхөөс 19.8 хувиар, тээврийн зардал 19.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн бол барааны бүлгийн үнэ 14.3 хувь, үйлчилгээний үнэ 11.1 хувиар тус тус нэмэгдсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08