Dark Light
Эдийн засаг | 2026-11-20

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АНУ ДАХЬ “BOEING 787 DREAMLINER” ОНГОЦНЫ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | ЗТЯ

Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан тэргүүтэй Монголын иргэний нисэхийн салбарын төлөөлөгчид АНУ-ын Өмнөд Каролина мужийн Хойд Чарлстон хот дахь “Boeing” компанийн үйлдвэрт зочилж, “787 Dreamliner” агаарын хөлгийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.

Хойд Чарлстон дахь тус үйлдвэр нь “787 Dreamliner” загварын агаарын хөлгийн үндсэн хэсгүүдийг үйлдвэрлэн угсардаг бөгөөд бүх шатны угсралт, мэдээллийн системийн эцсийн туршилтуудыг хийж, захиалагчдад хүлээлгэн өгдөг гол төв юм. Үйлдвэрийн инженерчлэлийн багт инновац, судалгаа шинжилгээг хөгжүүлэх чиглэлээр 600 гаруй мэргэжилтэн ажилладаг байна.

Албаныхны танилцуулснаар тус үйлдвэр одоогоор сард найман агаарын хөлөг үйлдвэрлэж байгаа бөгөөд ирэх сараас сард 10 онгоц үйлдвэрлэх горимд шилжихээр бэлтгэлээ хангажээ. Түүнчлэн хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрлэлийн хоёр дахь байраа барьж байгаа ба ашиглалтад орсноор сард 12 агаарын хөлөг үйлдвэрлэх боломж бүрдэх аж.

Дэвшилтэт технологи ба үзүүлэлтүүд

Үйлдвэрлэлийн явцад нийлмэл материал (композит) ашиглах болсноор онгоцны жинг бууруулж, түлшний зарцуулалтыг багасгаад зогсохгүй зорчигчийн бүхээгийн чийгшлийг нэмэгдүүлэх, агаарын даралтыг тохируулах зэргээр зорчигчдын тав тухыг дээд зэргээр хангах давуу тал бий болжээ.

Өнөөдрийн байдлаар “Boeing” компани уг загварын 1,311 агаарын хөлөг үйлдвэрлэн, дэлхий даяар 6.1 сая нислэг үйлдээд байгаа бөгөөд зорчигчдын сэтгэл ханамжийн үнэлгээ 92 хувьтай байгааг танилцуулгын үеэр онцолсон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08