"Дулаан байшин” - амины орон сууцны нээлттэй өдөрлөг 05-р сарын 04-07-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Барилгын салбарт нэвтрүүлж буй дэвшилтэт шинэ техник технологи, инновац, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдалгүй, гамшигт тэсвэртэй, ногоон амины орон сууц барих, дулаалах дэвшилтэт технологийн шийдлийг танилцуулах зорилго бүхий “ДУЛААН БАЙШИН” - амины орон сууцны нээлттэй өдөрлөгт төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, барилгын салбар үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, инженер, техникийн ажилтан, ногоон зээлийг дэмжигч банк санхүү, даатгалын газрын төлөөлөл оролцоно.
Нийгэм | 2025-04-29
Сэтгэгдэл бичих